2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголЧ.Өнөрбаяр, С.Баяр хоёрын дуэль

Ч.Өнөрбаяр, С.Баяр хоёрын дуэль

Сошиал ертөнц өнгөрсөн Бямба гаригт хуульч Ч.Өнөрбаярын хэлсэн үгнээс болж шуугилаа. Тэрээр “Надад УИХ-ын гишүүн болоход суралцах шаардлага байхгүй. Би 23 хууль батлуулсан. Тэр үед би нэг зүйлийг мэдэрсэн. Иргэдэд хэрэгтэй хуулийн амин чухал зүйлийг улстөрчид хулгайлчихдаг юм билээ. Тиймээс энэ байдлыг дотор нь орж өөрчилье. Зөв зүйлээр үлгэрлэе” гэж телевизийн мэтгэлцээний үеэр хэлснээ твиттер хуудаснаа оруулсан нь энэ шуугианы эхлэл болсон юм.

Түүний жиргээний талаар твиттерт хамгийн олон дагагчтай Ц.Бат-Эрдэнэ “Би бол шууд дэмжинэ ээ. Зөв ажиллавал хэрэгтэй залуу” гэж жиргэжээ.

Гэтэл Ерөнхий сайд асан С.Баяр “Дэмжмээр залуусийн дэмийрээд эхлэх. Суралцах шаардлага ямагт л байдаг. Үгүй дээ л зөв томьёолж сурах хэрэгтэй байна даа. Хуульч хүн тэр тусмаа…” гэж хариу илгээв. Энэ жиргээний дараа Ц.Бат-Эрдэнэ “Залуу хүн алддаг л” хэмээн өмгөөлөв. Харин хуульч Ч.Өнөрбаяр үг газар гээсэнгүй, С.Баярт хариу барихдаа “Туршлагатай улстөрчид цэцэрхэж суухынхаа оронд залуус бидэнд өөрийн туршлагаасаа захиж хэлж болдоггүй юм уу. Алддаггүй хүн гэж хорвоод үгүй билээ. Би таны оронд байсан бол тэгэх байсан. Үг даана, шүүмжийг хүлээж авна” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!