Өчигдөр буюу зургадугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнгүй. Энэ өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Истанбул – Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу зорчигчдыг ирмэгц нь мөн 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.
-Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 10 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй” гэв.
Өнөөдрийн байдлаар /2020.06.02/ Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 185 тохиолдол бүртгэгдэж, 44 хүн эдгэрч, 141 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Өвчилсөн хүмүүсийн эмчилгээний ор хоног нь 14-53 буюу дунджаар нэг өвчтөн 30 хоног эмчилгээ хийлгэж байгаа аж. Өвчтөнүүд 5-65 насныхан бөгөөд 5-15 настай таван хүүхэд байна.
Илэрч буй гол эмнэлзүйн шинж тэмдэг:
- толгой өвдөх,
- дотор муухайрах,
- булчин өвдөх,
- сульдах,
- ханиалгах,
- амьсгал давчдах