2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРМонголЭдгэрсэн иргэний эмчилгээний хугацаа 48 хоног байжээ

Эдгэрсэн иргэний эмчилгээний хугацаа 48 хоног байжээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны таван сарын 29-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторт нийт 47 хүнд шинжилгээ хийсэн байна.

Үүнээс тандалтын шугамаар 8 сорьцыг санамсаргүйгээр сонгон дахин шинжилгээ хийв. Үүнээс Ковид-19 илрээгүй. Өчигдрийн байдлаар бүх хийгдсэн шинжилгээнд Ковид-19 илрээгүй. Алтан булгийн боомтоор 24 ачаа тээврийн жолооч ирсэн. Тэдгээрийн шинжилгээ бүгд сөрөг гарсан. Мөн өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Уг өвчтөн 48 хоногийн дотор эмчлэгдсэн.

Өнөөдрийн байдлаар ковид-19 халдвар батлагдсан тохиолдол 179, үүнээс эдгэрч гарсан 44, хэвтэн эмчлүүлж байгаа 135 хүн байна. Үүнээс 115 хүний өвчлөл хөнгөн, 10 хүний биеийн байдал хүнд байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!