2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонголЗургадугаар сард 8 нислэг үйлдэнэ

Зургадугаар сард 8 нислэг үйлдэнэ

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлдээ. Монгол Улс нэгдүгээр сараас хойш иргэдээ эх орондоо татан авах ажлыг хийсээр байгаа юм. Нийтдээ 11 мянган хүн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.  Казахстан улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа 1097 иргэдээс 170 орчмыг нь авчрах  нислэгийг зургадугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн зургадугаар сарын 11-нд Япон улсаас иргэдээ татан авахаар бэлтгэл хангасан байна. Тус улсаас 1448 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаснаас хичээл сургууль нь тарсан оюутнуудаас 200 орчмыг авч ирнэ. Зургадугаар сарын 15-нд Энэтхэгийн баруун урд байрлах Гоа мужаас ламхай нарыг татан авахаар төлөвлөөд байна. Уг нислэгийн зөвшөөрлийг бүрэн авч дуусаагүй байгаа учраас  хуваарт өөрчлөгдөх магадлалтай гэв. Уг нислэгийн дараа зургадугаар сарын 17-нд БНСУ-ын Сөүл хот руу зөвхөн транзит зогчигч авах нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Зургадугаар сарын 18-нд БНСУ дахин нислэг үйлдэж тэнд сурч, амьдарч байсан иргэдээ татан авна. Европын бүсэд байгаа 2382 иргэнээ татан авахаар Франкпурт руу дахин нэг нислэг үйлдэнэ. Дараагийн хоёр нислэгийн хувьд тусгаарлах байр суларсны дараагаар тухайн үедээ нөхцөл байдлыг харгалзаж, аль улс руу нислэг үйлдэхээ шийднэ. Бид ирэх сард найман тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!