2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРУлс ТөрЗГ: Хил хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгахыг дэмжив

ЗГ: Хил хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгахыг дэмжив

Коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар зарласан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах тухай УОК-ын шийдвэрийг дэмжиж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.

Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн өндөржүүлсн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Монгол Улсад батлагдсан тохиолдол 148 болсон учраас ДЭМБ халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзсэн юм.

Нэгдүгээр сарын 6-наас хойш Монгол Улс иргэдээ татан авах ажиллагаа зохион байгуулж, эх орондоо ирэхийг уриалсан. Энэ хугацаанд 62 мянган иргэн эх орондоо ирсэн байна. Даваа гаригт болсон УОК-ын хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохдоо “Бүх иргэдээ нэг дор татан авах боломжгүй. Бид улс үндэстний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй. Иймээс УОК аюулгүй байдлаа нэн сайн ханган байж, иргэдээ татан авна. Улсын хилийг одоогоор нээхгүй. Хэзээ нээхийг нь хэлж мэдэхгүй байна. Коронавирусийн эсрэг вакцин эм тариа гарсан цагт манай улсын өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдана” гэсэн юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!