2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголХятад руу зорчих хүсэлтэй иргэн олон байна

Хятад руу зорчих хүсэлтэй иргэн олон байна

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ

ОХУ-аас 800 гаруй оюутныг татан авчирч байгаа. ОХУ-д нийтдээ Монгол Улсын 4000 орчим иргэн байгаагаас 3000 гаруй нь оюутан. Хоёрдугаар сарын сүүлээс Алтанбулаг боомтоор иргэдээ татаж эхэлсэн. Энэ хугацаанд 2000 гаруй оюутныг татаж авсан. Үлдсэн 1047 оюутнаас 764 оюутныг өнөө, маргааш хоёр татан авна.  Зарим оюутнууд нь өөрсдийнхөө сонголтоор үлдсэн. Өнөөдөр өглөө ОХУ-аас ирсэн онгоцонд нэг настай хүнийг бүртгэсэн байсан боловч харамсалтай нь визийн хугацаа нь хэтэрсний улмаас ОХУ-ын тал суулгаагүй. Цаашид тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалж иргэдээ татан авна.

Гадаадын 45 улсаас 10800 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. БНХАУ-аас ирэх хүсэлтэй 164 иргэн байна. Тун ойрын хугацаанд Замын Үүд боомтоор татан авах хугацаагаа тохирохоор ажиллаж байна. Бүтээн байгуулалтын шугамаар БНХАУ-аас ирэх ажилтнуудыг нэвтрүүлэх талаар судалж байгаа. Одоогоор БНХАУ-ын тал хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байна.

Өнөөдрийн байдлаар Сөүлээс 1820, Токиогоос 1276, Зүүн өмнөд азиас 417 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. ОХУ-аас ирэх иргэдийг тусгаарласны дараа эмч нарын нөөц бололцоог харгалзан дээрх гурван улс руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа. Иргэд гадагшаа зорчих асуудлаар ГХЯ-д их хандаж байна. Ялангуяа БНХАУ-руу зорчих хүсэлт ихээр ирсэн. Бид энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамтай холбогдсон. БНХАУ-д хэдийгээр халдварын тархалт буурсан ч гэсэн гаднаас зөөвөрлөгдөн орж ирээд байгаа учраас өнгөрсөн гуравдугаар сарын 28-аас эхлээд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг тус улсын яамнаас мэдэгдсэн. Тиймээс иргэдийг ойрын хугацаанд БНХАУ руу нэвтрэх боломжгүй гэдгийг хэлмээр байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!