2024.04.16, Tuesday
spot_img
НҮҮРМонголКоронавирусээр өвдсөн 9 хүний бие хүндэвтэр байна

Коронавирусээр өвдсөн 9 хүний бие хүндэвтэр байна

ХӨСҮТ-ийн мэдээлснээр Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан 141 тохиолдлоос 37 нь эдгэжээ.

Эмчлүүлж буй 104 хүнээс 95 нь биеийн байдал хөнгөн, ес нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Өнөө өглөө 06.30 цагт газардсан Москва-УБ чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор ирсэн 170 иргэнээс сэжигтэй зургаан тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Мөн “Альфа” зочид буудалд 49, “Зүч” зочид буудалд 60, “Дрийм” зочид буудалд 55 хүн тус тус эмнэлгийн ажиглалтад оржээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1119 иргэн 20 тусгаарлах байранд ажиглалтад байна. Тэдний дунд тав хүртэлх насны, жирэмсэн, зүрх судасны өвчтэй 167 иргэн байгаа юм. Гэрийн ажиглалтад байгаа 878 иргэнээс 790 нь Улаанбаатар хотод байгаа бөгөөд тэдэнд өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар хяналт тавьж, утсаар зөвлөгөө мэдээлэл

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!