2021.06.25, Баасан
Эхлэл Монгол Ерөнхийлөгч Д.Ганзоригоос дахин татгалзах уу, томилох уу?

Ерөнхийлөгч Д.Ганзоригоос дахин татгалзах уу, томилох уу?

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж чөлөөлсөн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас Лхагва гаригт мэдээлсэн.

Х.Батсүрэнг Улсын Дээд шүүхийн санал болгосноор, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр 74 дүгээр зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Өмнө нь буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байсан. Гэвч УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан уг саналын дагуу Д.Ганзоригийг  Ерөнхий шүүгчээр томилохоос Ерөнхийлөгч татгалзсан бөгөөд үндэслэлээ тайлбарлаагүй юм. Тэгвэл түүнийг Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчээр томилох санал гаргасныг Ерөнхийлөгч бататгах уу, бас дахин буцаах уу. Хэрэвзээ буцаавал Х.Батсүрэнгийн оронд хэн Ерөнхий шүүгч болох вэ гэсэн асуулт тавигдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу