2024.04.19, Friday
spot_img
НҮҮРМонголКоронавирусын халдвар авсан хоёр оюутан эдгэрчээ

Коронавирусын халдвар авсан хоёр оюутан эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Нийт 3 лабораторид 188 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

Тус шинжилгээнд хамрагдсан иргэдийг нарийвчлан хэлвэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, энхийг сахиулагч 113 иргэн, тандалтын 17 сорьцонд шинжилгээ хийсэн. Дархан-уул аймагт 44 хүнд шинжилгээ хийсэн. Жолооч 42 иргэн, аймгийн эмнэлэгт тусгаарлагдаж байсан 2 иргэний давтан шинжилгээг хийсэн. Мөн бүгдэд нь халдвар илрээгүй.

Харин өнөөдөр хоёр оюутан эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Энэ хоёр оюутан 37, 39 хоногийн турш эмчлэгдсэн. ХӨСҮТ-д нийт 111 иргэн эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал хөнгөн 86, хүндэвтэр 25 иргэн байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 206 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт ОХУ-д 8849 хүн шинээр халдвар авсан. Монгол улстай хил залгаа Буриад, Эрхүү хот зэрэгт 7-49 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Манай улсын хувьд коронавирусний 141 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 30 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарсан.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!