2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголЭнэтхэгээс иргэн эх орондоо ирлээ

Энэтхэгээс иргэн эх орондоо ирлээ

Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг 07:44 цагт газардлаа.  Уг нислэгээр 159 иргэн ирсэн хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. Зорчигчдыг онгоцоос буулгаж эхэлж байна. Тэднийг яаралтай түргэн тусламжийн машинаар тусгаарлах байруудад хүргэн, 21 хоног тусгаарлах юм.

Сэжигтэй тохиолдлуудыг онгоцны хойд хаалгаар буулгаж, нисэх буудалд байрлаж буй ХӨСҮТ-ийн явуулын лабораторид сэжигтэй тохиолдлуудаас сорьц авч байна.

Энэ удаагийн нислэгээр ирсэн хүмүүсийн зонхилох хэсэг нь Энэтхэг улсад эмчилгээ хийлгэж байсан иргэд байгаа аж.

Олон улсын нисэх онгоцны буудалд халдварт өвчний үед КОД-9 дүрмийг баримталдаг байна. Уг дүрмийн дагуу хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдыг хүлээн авах ажиллагааг зохион байгуулах бөгөөд нисэх талбайд тус албаны зөвшөөрөлтэйгөөр ажилчдыг нэвтрүүлдэг.

Энэтхэг улсын дотоодод COVID-19 тарж, 96 мянга гаруй хүн өвчлөөд байгаа юм. Үүнээс 37 мянга орчим хүн эдгэрч, 3,000 гаруй хүн нас баржээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!