УИХ-ын 2020 оны сонгуульд нийтдээ 15 нам 4 эвсэл оролцохоор болсон. Тиймээс хуульд заасны дагуу тавдугаар сарын 16-нд багтаж намууд нэр дэвшигчээ зарлалаа. Энэ удаад намууд харьцангүй шинэ хүмүүс “сойжээ”. Нэр дэвшигчдийн “оноолт”-ыг харахад аль нэг нам олонх болох магадлал тун бага, хамтарсна засаг байгуулж мэдэхээр дүр зураг харагдаж байна. Эрх баригч МАН-ын хувьд М.Энхболдын буюу хотын фракцийг энэ удаагийн сонгуулиас нэлээд “шахах” бодлого хэрэгжүүлсэн бол АН эвлэлдэн нэгдсэн харагдана. МАХН-ын гол сонин нь Н.Энхбаяр сонгуульд хүч үзэхээр болсон явдал. Нэг айлын хүргэн, хүү, эгч дүүс, аав хүү гэхчилэн содон үзэгдэл ч олон. Жишээлбэл, АН-ын Б.Наранхүү, МАН-ын Б.Саранчимэг гэх эгч дүүс УИХ-д уламжлалын дагуу хүч үзэж байна. Харин АПУ-ын П.Батчимэг, Б.Ганхөлөг нар мөн л УИХ-д өрсөлдөхөөр мандатаа АН-аас авлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугартайгаа хамт парламентад суухаар “шийджээ”.
Ингээд 2020 оны сонгуульд “хүч үзэх” намуудын нэр дэвшигчийг танилцуулж байна.