2021.06.16, Лхагва
Эхлэл Улс Төр "Капитал банк”, "Эрэл” зэрэг 6 компанийг прокурорт өглөө

"Капитал банк”, "Эрэл” зэрэг 6 компанийг прокурорт өглөө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар /2019.09.04/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр Засгийн газраас Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан хоёр албан хүсэлт тавьж байгаагаа хэвлэлийнхэнд уламжлав. Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ графикийн дагуу хугацаанд нь төлж дуусгаагүй болон огт төлөөгүй зарим компаниудыг буюу “Эрэл”, “Хөтөл”, “ТОСК”, “Монгол драй милк”, “Капитал банк”-ыг прокурорын байгууллагад  ЗГХЭГ өгч байгаа юм байна.

“Нийтдээ 1.2-3 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдаж байгаа. Хэрэвзээ арилжааны банкнаас зээл авсан бол заавал төлөх ёстой болдог. Энэ зээлийг заавал төлүүлж, төрийн хохиролгүй болгох ёстой. Тэгж байж Хөгжлийн банкны үйл ажиллагаа тогтвортой явна.  Зарим компаниуд зээл төлөх хугацаагаа сунгая гэсэн саналыг ирүүлсэн байгаа. Гэтэл төрийн мөнгийг шамшигдуулах сонирхолтой хүмүүс байна. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хүлээж, ял завших сонирхолтой ч хүмүүс байна.

Гадагшаа алга болчихдог, тэгээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө ирээд гурван жил шүүх гэж яваад хуулиар ял завшчихдаг байдлыг зогсоохын тулд хуулийг өөрчлөх ёстой болж байна.

Зээлээ төлөхгүй байгаа компаниудыг хөрөнгийг битүүмжилж, дуудлага худалдаан оруулж, төрийн хохиролгүй болгож өгөөч гэх хүсэлтийг шүүх, прокурор, АТГ-т тавьж байна. Төрийн мөнгөний хойноос хөөцөлддөг, араас нь явдаг болбол хөрөнгө шамшигдах, ял завших байдал багасна” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Зээлээ төлөөгүй компаниуд ба зээлийн өр:

  • “Хөтөл” компани - 270.6  тэрбум
  • "Төрийн Орон Сууцны Корпораци” - 199.5 тэрбум
  • "Эрэл” компани - 86.1 тэрбум
  • “Монгол драй милк” - 47.7 тэрбум
  • “Кью эс си” ХХК - 186.1 тэрбум
  • “Капитал банк” - 57.9 тэрбум

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу