2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголАудитын газрын даргаа хөнөөсөн Б.Махбалд 13 жилийн ял оноов

Аудитын газрын даргаа хөнөөсөн Б.Махбалд 13 жилийн ял оноов

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.15/ шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Арван нэгэн удаа буцаагдсан уг хэргийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд түүнд 13 жилийн ял оноолоо.

Хэргийг сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг.

Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж  нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэж зүйлчилсэн.

Ийнхүү нэг яамны газрын дарга нар хоорондоо архидаж, албан тушаалаа булаацалдаж нэгнийгээ амийг хөнөөсөн хэрэгт шүүх дэндүү бага ял оноолоо гэсэн шүүмжлэл ч дагалдаж байна. Учир нь, Б.Махбалыг Х.Баттулгын хүн гэсэн яриа дагалддаг. Энэ үнэн гэдгийг батлах мэт, онц ноцтой, бүлэглэн хөнөөсөн хэрэгт бага ял оноосон нь Монголын шүүх даалгавар гүйцэтгэгч болжээ гэсэн хардлага төрүүлж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!