2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголМонгол Улсын батлагдсан тохиолдол 98 боллоо

Монгол Улсын батлагдсан тохиолдол 98 боллоо

Нэмэлт: ОХУ-ын ирсэн  346 оюутнуудын 37 хүний шинжилгээ эерэг гарч, Монгол Улсын батлагдсан тохиолдол 98 боллоо.
Оросоос ирсэн оюутнуудын 18-наас нь коронавирус илэрлээ

ЭМЯ-ны мэдээллээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 19-өөр нэмэгдсэнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлалаа. Тэрбээр “ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн” гэв. Давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

ХӨСҮТ-д одоогоор 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байна. Харин коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 15 хүн дараагийн ажиглалтад шилжсэн юм.

Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Хоёр хүний шинж тэмдэг арилсан, эмнэлгээс гарахад бэлэн байгаа ч нэг сорьцод вирус илэрч байгаа тул эмчилгээг үргэлжлүүлж, бүх шинжилгээ сөрөгжвөл эмнэлгээс гаргаж, ажиглалтад шилжүүлнэ” гэв. Ингээд Монгол Улсын батлагдсан тохиолдол 61 болж, 15 хүн эмнэлгээс гарчээ.  ОХУ-ын цэргийн онгоцоор 346 сонсогч эх орондоо ирсэн юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!