2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРПопулист МэдээЖДҮ-чин Ж.Энхбаяр сайд болох уу, тариа тарих уу

ЖДҮ-чин Ж.Энхбаяр сайд болох уу, тариа тарих уу

2016 онд нийслэлийн Баянзүрх дүүргээс 50.2 хувийн саналаар сонгогдож байсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ удаагийн УИХ-ын сонгуулийг өнжих бололтой.

Төсвийн сан болгоныг “саасан” гэх дуулианд нэр холбогдсон тэрбээр ЖДҮ-гээс зээл авч үхэр тэжээсэн нь баригдаж, нам жим болсон. Намынх нь дарга ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэснээс болсон уу ямар ч байсан тэрбээр сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ намынхаа удирдлагуудадаа уламжилсан сурагтай. 

Шинэ үндсэн хуулиар УИХ-аас цөөн тооны гишүүд засгийн газрын танхимд ажиллах боломжтой бөгөөд бусад сайд нарыг парламентаас гадна хүмүүсээр бүрдүүлэх ёстой. 

Энэ хүрээнд Ж.Энхбаяр ЖДҮ-чин гишүүнээс ЖДҮ-чин сайд болж хувирах нь гэсэн олон нийтийн таамаг нийгмийн сүлжээнд үүсчээ.

Тодруулбал, нэг хэсэг нь түүнийг Батлан хамгаалахын сайд болж санаагаа амраах нь гэж байгаа бол нөгөө хэсэг нь тариагаа тариад бусад бизнесээс 100 дахин их орлогоо олоод явахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!