2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРЭдийн ЗасагСТАТИСТИК: Гадаад худалдаа 213 сая долларын алдагдалтай гарлаа

СТАТИСТИК: Гадаад худалдаа 213 сая долларын алдагдалтай гарлаа

2020 оны эхний 4 сарын гадаад худалдааны статистик мэдээллийг ҮСХ танилцууллаа.

Монгол Улс эхний 4 сарын байдлаар 125 улстай нийт 3.0 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллар буюу 31 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үед 745.8 сая ам.долларын ашигтай гарч байсан гадаад худалдааны тэнцэл 2020 оны 4 сард 212.7 сая ам.долларын алдагдалтай байна. Үүнээс экспорт 1.1 тэрбум ам.доллар буюу 45.3%, импорт 179.9 сая ам.доллар буюу 10.2% тус тус буурчээ. Экспорт өмнөх оны мөн үеэс буурахад алтны экспорт 115.6 сая ам.доллар, зэсийн баяжмалын экспорт 215.2 сая ам.доллар, нүүрсний экспорт 629.0 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин 2020 оны 4-р сард өмнөх сараас экспорт 337.8 сая ам.доллар буюу 72.7 сая ам.доллараар, импорт 424.8 сая ам.доллар буюу 13.2 сая ам.доллараар тус тус өсчээ.

Орос: Эхний 4 сарын байдлаар нийт экспортын 1.2%, нийт импортын 30.1% тус тус ОХУ эзлэж байна. Экспортын барааны 92.1 хувийг жонш, импортын барааны 52.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна.

Хятад: Эхний 4 сарын байдлаар нийт экспортын 89.5%, нийт импортын 31.8% тус тус БНХАУ эзлэж байна. Экспортын барааны 39.6 хувийг зэсийн баяжмал, импортын барааны 88.1 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Нийт 1.7 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 58.5 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!