2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРУлс ТөрМанай Ерөнхийлөгчийн МАЙДАР ХОТ

Манай Ерөнхийлөгчийн МАЙДАР ХОТ

Г.Занданшатарын парламентын хамгийн сүүлийн чуулганы халуун сэдвүүдийн нэг нь Майдар хот барих тогтоолын төсөл. Уг төслийн санаачлаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр шинэ сум, шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэр, шинэ хот гээд олон төсөл хөтөлбөрийг санаачилсан ч зарим нь цаасан дээр, зарим нь овоолсон шороо болж үлдсэн.  Одоо энэ хот барих төсөлд нийтдээ 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Монгол Улсын жилийн төсөв таван их наяд гэвэл 120 их наяд төгрөг нь 60 жилийн төсөвтэй тэнцэнэ гэсэн үг.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хэлснээр мэргэжлийн судалгаагаар Аэро сити-гийн бүтээн байгуулалтад 32 их наяд төгрөг зарцуулах тооцоо гарсан. Цэвэрлэх байгууламж, дэд бүтэц гэх мэт бүх асуудал нь ороод ийм дүнтэй болж байгаа. Үүнээс эхний ээлжид 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Майдар хотын тухайд нийтдээ 40 тэрбум ервогийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс эхний ээлжид 3.2 их наяд төгрөг шаардлагатай гэнэ.

Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөөд байгаа. Ерөнхийлөгчийн тайлбарласнаар энэхүү хотыг барьснаар Улаанбаатарын ачаалал буурна гэж үзэж буй.  Төслийг хариуцагч орон тооны бус зөвлөх Л.Баяртуулын хэлснээр 2020 он гэхэд хотоо босгож, Азийн хүүхдийн их наадмыг энэ оны наймдугаар сард хийнэ гэж байв. Харин 2030 он гэхэд 100 мянган хүн тэнд амьдарна гэсэн тооцоо гаргасан байдаг. Харамсалтай нь, хот байгуулна гэдэг байшин барихаас өөр.

Гэвч, хот барих өөр. Хотод нь хүн амьдрах боломжгүй, ажлын байргүй бол мянган гоё хот бариад ч эзэнгүй хот болж үлдэнэ. Төсвийн олон их наяд төгрөг салхинд хийссэнтэй адилхан болно.  Яг л шинэ сум болон шинэ төмөр замын төсөл шиг.

Харин Эрдэнэт, Дархан, Налайх, Багануурыг хөгжүүлэх нь зардал мөнгө, дэд бүтцийн хувьд илүү хэмнэлттэй. Түүнээс Төв аймгийн Сэргэлэн сумыг хөгжүүлж чадахгүй байж Майдар хот барина гэдэг төсөөлөл сайтай хүний л мөрөөдөл байх.  Гол нь Гашуунсухайтын төмөр зам шиг овоолсон шороо, ганц бурхантай эзэнгүй хот болчих вий гэсэн болгоомжлол байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!