2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголӨНӨӨДӨР: сувилагч, бага эмч нарын баярын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: сувилагч, бага эмч нарын баярын өдөр тохиож байна

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 15 болж байна. Өчигдөр гурван лабораторид нийт 80 хүний шинжилгээг хийсэн. Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан. 

ХӨСҮТ-өөс гарч байгаа иргэдээс бид таван төрлийн сорьц авч 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны тусгаарлалт руу шилжүүлэх дарааллаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 983 хүн ажиглалт тусгаарлалтанд байна. Манай улсад нийт 42 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 27 иргэн эмчлэгдэж байна.

Гадаадад амьдарч байгаа монголчуудаас нийт 30 хүн коронавирусний халдвар авсан байна. Үүнээс 13 хүн эдгэрч бусад иргэд гэрийн тусгаарлалтанд байна.

Өнөөдөр дэлхийн сувилагч, бага эмч нарын баярын өдөр тохиож байна. Эмчийн найдвартай туслагч, хамтран ажилладаг алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа Дэлхийн сувилагч, бага эмч нарын баярын мэнд хүргэе. 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!