2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголМонголын шүүх Б.Махбалыг яллахаас яагаад айв!

Монголын шүүх Б.Махбалыг яллахаас яагаад айв!

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр болсон.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэгт яллаж, шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн тухайд сануулахад, Б.Махбал нь ажлын байрандаа архидан согтуурч, нэг яаманд хамтран ажиллаж байсан залууг зодож, улмаар амь насыг нь хохироосон хэрэг 2018 оны наймдугаар сард гарсан билээ. Эл хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Махбалын гэм буруугийн шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 18-нд анх товлогдсоноос хойш өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Мөн шүүхээс уг хэргийг хоёр ч удаа прокурорын хяналтад буцааж байжээ.  Ийнхүү 11 удаагаа хойшилж буй Б.Махбалыг шүүхээс шүүх “зугатаад” байгаагийн цаана Ерөнхийлөгч Х.Баттулга байж мэднэ гэсэн хардлага ч нийгэмд байна.  Өөрөөр хэлбэл, Монголын шүүх хүсвэл хэргийг хурдавчилсан байдлаар шүүдэг, хүсэхгүй бол хэргийг нааш, цаашаа шидэн цаг хожих тактик хэрэглэдэг нь Б.Махбал, М.Энхсайхан хоёрын шүүх хурлаас харагдаж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!