2024.10.4, Friday
spot_img
НҮҮРДэлхийАзийг нөмөрч буй коронавирусийн 2 дахь довтолгоо

Азийг нөмөрч буй коронавирусийн 2 дахь довтолгоо

Дэлхийн 4 сая хүнд халдварлаж, 280 мянган хүний амийг авсан цар тахлын аюул одоо ч хүн төрөлхтөн, улс орнуудад “дайн” зарласаар байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн төрөлхтөн тайвшрах болоогүйг сануулж буй ч зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ зөөллөж, хөл хориогоо цуцалж эхэлсэн. Гэвч, ДЭМБ-ын сануулгыг батлах мэт Азийг нөмөрсөн коронавирусийн хоёр дахь довтолгоо эхэлснийг Хятад, БНСУ-д шинээр тархаж буй халдвараас мэдэж болохоор. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш Ухань хотод халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй тул дөрөвдүгээр сарын 18-наас хойш тус хот халдварын аюулын доод түвшинд шилжиж, мөн сарын 26-нд халдвар авсан хамгийн сүүлчийн өвчтөн эмнэлгээс гарсан байна.  Гэвч, Хятад улсад Ням гаригт халдварын 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 өдрийн хугацаанд анх удаа хоёр оронтой тоонд хүрсэн явдал байлаа. Тэдгээрийн 12 нь дотоодод дамжсан халдвар байсны 8 нь зүүн хойд Жилин мужид илэрсэн байна. Тиймээс Жилин мужийн Шулан дүүргийн зэрэглэлийг буцааж “өндөр” болгожээ.

Коронавирусийн тахлыг дарж чадсан, цар тахлын үеэр сонгуулиа хийж чадсан гэж дэлхийг “магтагдаж” байсан  Өмнөд Солонгост  өнгөрөгч Ням гаригт 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Сөүлийн шөнийн клубүүдээс гаралтай халдвар байв. Бараг сар орчмын дараа тус улсад нэг өдөрт илэрсэн халдварын тоо 30-аас дээш гарсан нь энэ юм.

Хубэй мужид нийт 68129 халдварын тохиолдол илэрснээс Ухань хотод 50334 тохиолдол бүртгэгдэж, 63616 хүн эдгэрч /Уханьд 46464/, 4512 хүн /Уханьд 3869/ нас баржээ. Одоогийн байдлаар Хубэй мужийн хэмжээнд 616 шинж тэмдэггүй өвчтөн эмч нарын хяналтад байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!