Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан татан авсан. Тэднийг хамгаалалттайгаар Улаанбаатар хотод авчирч, шинэ коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Ингэхэд есөн сурагчийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Ажиглалтад 1030 хүн байгаа бол ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээ хийлгэж байна. Нийт батлагдсан 41 тохиолдлоос 13 нь эмнэлгээс нь гарчээ.