УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд, хэдэн томилгоог хэлэлцсэн юм. Засгийн газрын хуралдаанаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг Хятадад суух Элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөрх УИХ-аар хэлэлцээд уг асуудал олонхын саналаар дэмжигдлээ.
Тодруулбал, Санал хураалтаар Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.9 хувийн саналаар дэмжсэн бол Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.5 хувийн саналаар дэмжлээ.
Тэд итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас авна. Монгол Улсын Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгөөгүйгээс болж олон томилгоо цуцлагдаж, хойшлогдож байлаа.