2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРДэлхийДэлхийд сааралтсан Монгол Европт харлав

Дэлхийд сааралтсан Монгол Европт харлав

Монголчууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын байгууллагын “саарал” жагсаалтруу гулссан хагас жилийн ой дээрээ Европын Холбооны “хар” жагсаалтад хамрагдаж орхив.

Евро Комисс санхүүгийн гэмт хэргийг цагдах, банкны хяналтыг чангаруулах эрх бүхий байгууллага шинээр бий болгох асуудлыг авч хэлэлцэж байгаа.

Уг төлөвлөгөөг гишүүн 27 улсын засгийн газарт хүргүүлсэн бөгөөд Европын Холбооны гүйцэтгэх байгууллагаас мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх систем холбооны түвшинд хэрэгтэй талаар дурдсан байна.

Харин Евро комиссоос “нэгдсэн систем бий болгох хэрэгтэй” гэсэн энэхүү санаачлалгын схемийн нөлөөллийн үнэлгээг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Авлигатай тэмцэх бүлгийн бодлогын ахлах мэргэжилтэн Лаур Бриллауд “Ковид-19 цар тахал нь хил дамнасан санхүүгийн урсгалтай холбоотой гэмт хэргийн гаралтыг эрс нэмэгдүүлж байгаа энэ үед яаралтай, үр дүнтэй арга хэмжээ урьд урьдаас илүү шаардлагатай байна” гэжээ.

Мөн ЕХ-ны байгууллагууд, албаны хүмүүс цар тахлын үед гэмт хэрэг, кибер халдлагаас эхлээд луйвар, хуурамч худалдаа хүртэл нэмэгдэж байгааг анхааруулаад байна.

Евро Комиссоос /2020.05.05/ мөнгө угаах ажлыг таслан зогсоохын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай орнуудын шинэ жагсаалтыг нийтлэсэн байна.

Шинэчилсэн жагсаалтыг ирэх 10-р сараас эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Жагсаалтад бүртгэгдсэн аль ч улсын компаниуд ЕХ-ны шинэ санхүүжилт авахыг хориглодог.

Европын Холбооны шинэчилсэн “ХАР” жагсаалт
Орсон Гарсан Үлдсэн
1 Багамын арлууд Босни Афганистан
2 Барбадос Гайана Ирак
3 Ботсвана Лаос Вануату
4 Камбож Этиоп Пакистан
6 Гана Шри Ланка Сири
7 Ямайка Тунис Йемен
8 Маврики   Уганда
9 Монгол   Тринидад Тобаго
10 Мьянмар   Иран
11 Никарагуа   Хойд Солонгос
12 Панама    
13 Зимбабве    

 

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!