2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголЦар тахал Оросыг "намнаж" эхэллээ

Цар тахал Оросыг "намнаж" эхэллээ

”Европын орнууд цар тахлаас бол хөл хорионд орсон. 24 цагийн дотор олон мянгаараа өвчилж, хэдэн зуугаараа нас барж цар тахлын өмнө “өвдөг сөгдөж” байсан орнуудад тархалт, нас баралт буурах хандлагатай байна. Дэлхийд нас баралт долоон хувьтай байгаа аж.

Халдварын тархалт Сингапур, Филиппинд их хэвээр байгаа бол хойд хөрш ОХУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байна. 10600 гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 134 мянга давжээ. Батлагдсан тохиолдлуудад эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа аж. Орост нас баралт 1280 болжээ.

Тэгвэл Бразилд 101 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралт 7000 давсан байна. Сингапурт 657 тохиолдол шинээр илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 18200 болжээ. Японд 200 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт нас баралт 549 болсны 13 нь “Даймонд Принцесс” хөлөг онгоцны зорчигч аж.

БНСУ-д зайнаас харилцах болон бусад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг бууруулж, цуцална гэсэн бол Тайланд мөн зарим хатуу арга хэмжээгээ сулруулахаар болжээ.

ДЭМБ-аас улс орнуудад хандан тархалтын байдлыг харж, бүсчилсэн байдлаар хөл хориог сулруулахыг анхааруулж байна. Мөн хэдэн хүн халдварт өртөх, тоног төхөөрөмж хүрэлцээтэй байгаа эсэх зэрэг зайлшгүй шаардлагатай нөөцийг тооцох аргачлалын шинэчилсэн хувилбарыг ДЭМБ гаргажээ.

Итали, Испани, Франц зэрэг улсад хоногт нас баралт 100 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд Итали улс хөл хориогоо сулруулах арга хэмжээ авч байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!