2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголХ.Тэмүүжин УИХ-ын даргыг дуэльд дуудав

Х.Тэмүүжин УИХ-ын даргыг дуэльд дуудав

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэтгэлцээнд урьсан  нь шинэ Үндсэн хуулийг энэ сарын 25-наас мөрдөж эхлэхтэй холбоотой.  Тавдугаар сарын 1-нээс шинэ Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын гишүүдийн дөрөв нь давхар дээлтэй байхаар хуульчлагдсан. Тиймээс  хуульч Х.Тэмүүжин:

“Монгол улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн адил хүчин чадалтай нэг л баримт бичиг байх тухай маш тодорхой, маргах аргагүй заасан нэг заалт бий!

Түүнээс өөрөөр УИХ-аас баталсан хууль, тогтоол, хэн нэг албан тушаалтны шийдвэр, эрх мэдэлтний хувийн бодол, эрдэмтдийн төөрөгдсөн үзэл, олонхын дур зоргоор Үндсэн хуулийн хүч чадал, үйлчлэлийг үгүйсгэх, саармагжуулах, хойшлуулах, зогсоох боломжгүй!

Үндсэн хуулийн хүч чадал, үйлчлэлийг Үндсэн хуулийн бус аргаар үгүйсгэх, саармагжуулах, хойшлуулах гэж оролдох нь Үндсэн хуульт байгууллын эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл!

Эрх мэдлийн нөлөө, эд хөрөнгийн давалгаанд өртхөөрөө судалж, мэдсэн шинжлэх ухаан, итгэж үнэмшдэг онол, үзлээ гээж, заадаг хичээлээсээ замнадаг амьдрал нь гаждаг эрдэмтэн багш нараа цөөнгүй харлаа!

Академик эрх чөлөөгөө Үндсэн хуулийн суурь зарчмуудын эсрэг ашиглахгүй байх үүргийг Германчууд Үндсэн хуульдаа бичихдээ эрдэмтэн нэрээр фашизмд тусалсан шинжлэх ухааны эрх ямбатнуудын увайгүй үйлдлээс сургамж авсных биз ээ!

Үндсэн хуулийг засах биш үйлчлэлийг нь сэглэх гэж нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэдэгт одоо ч итгэсээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж эхлэх 2020 оны 5 дугаар сарын 25 гэдэг огноог асуудал дэвшүүлж, шүүмж өрнүүлж буй иргэд, залуу хуульчид, судлаач эрдэмтэд, хэн нэгэн биш хууль тогтоогч, тухайлбал Занданшатар таны даргалж буй УИХ тогтоон баталсан. Энэ хугацаандаа амжиж хуулиа баталж, Үндсэн хуулийн үйлчлэлд тасалдал үүсгэхгүй хариуцлагатай ажиллахыг харин тэдгээр залуус хүссэн!

Түүнээс төсвийн мөнгөөр нэвтрүүлэг хийж, иргэдээ гүтгэн, шинжлэх ухааныг хуурмаглан, Үндсэн хуулийг гүжирдэн гутаахыг тань өөгшүүлэн, тэвчин суумааргүй байна!

Төлбөртэй нэвтрүүлгийн цаанаас биш, шүүмж өрнүүлэгч эрдэмтэн, судлаачидтай нүүр тулаад маргаж мэтгэлц!” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэтгэлцээнд урьсан байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!