НҮБ-ын боловсрол, соёлын, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-ын санал болгосноор НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оны 12-р сард хэвлэлийн эрх чөлөөний өдрийг зарласан.
Тэр мөчөөс “Виндхүэкийн тунхаглал” буюу Африкийн хэвлэлийн хараат бус, олон ургалч үзлийг сурталчилах баримт бичгийг баталсан 1991 оны 5 дугаар сарын 3-ны энэ өдрийг даян дэлхийд хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болжээ.
Нэг талаас хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэх шаардлагатайг төр засагт сануулдаг бол нөгөө талаар боловсон хүчний дундах салбарын ёс зүй, мэргэжлийн хэвлэн нийтлэх байдлыг илтгэдэг өдөр юм. Энэ өдрийг дараах байдлаар ойлгоно. Үүнд:
- Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг тэмдэглэх,
- Даян дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний байдлыг үнэлэх,
- Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдалд халдахаас сэргийлэх,
- Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх.