2024.10.13, Sunday
spot_img
НҮҮРМонголФранкфуртын нислэгийн үнэ 700 евро байгаа

Франкфуртын нислэгийн үнэ 700 евро байгаа

УОК-ын шийдвэрээр Германы Франкфуртаас иргэдээ татаж авахаар болсон.  Энэ нислэг тавдугаар сарын 3 буюу бүтэн сайны өглөө Улаанбаатарт газардах юм.  Гэтэл тус нислэгийн үнийг өндөр байна гэсэн гомдол гарчээ. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр:

– “Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийн билетийн үнэ өндөр байна” гэдэг асуудлыг иргэд хэлж байгаа. Энэ чиглэлийн нислэг зургадугаар сарын сүүлчээр эхэлдэг байсан. Гэхдээ бид Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэр гарсны дагуу нислэг үйлдэхээр болсон. Берлиний нислэгийг Франкфурт руу шилжүүлсэн нислэг болж байгаа. Энэ нислэгээр ирэх гэж байгаа хүмүүсийн 50 гаруй хувь нь манай өөрийн үйлчлүүлэгч буюу Берлиний чиглэлд билеттэй байсан зорчигчид байгаа. Зарим нь зун нисэх байсан нислэгийн билетийг урьдчилж авсан байсан. Үлдсэн 30-40 гаруй хувь нь шинээр билет авч байгаа хүмүүс. Эдгээр хүмүүсийн билетийн үнэ 700 гаруй евро. Дээр нь татварын асуудал байдаг.

Энэ тарифыг 2015 онд батлагдсан, таван жил мөрдөгдөж байгаа. Энгийн ангиллын тариф дотроо 10 төрөлтэй. Хамгийн хямд билет нь 400 еврогоос эхлээд 905 еврогийн үнэтэй. Энэ нислэг маань зөвхөн нэг талдаа зорчигчтой явж байгаа учраас хуучин тарифаараа худалдаалж байгаа юм. “МИАТ” компанийн онгоцны билет зарна” гэх хуурамч зарууд сошиалд их тавигдаж байна. Энэ бүх зар хуурамч гэдгийг хэлье.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!