2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРПопулист МэдээГ.Баярсайхан У.Хүрэлсүхэд шанаадуулсныхаа хариуг авна

Г.Баярсайхан У.Хүрэлсүхэд шанаадуулсныхаа хариуг авна

УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан АН-аас нэр дэвшихээр горилж байгаа юм. Тэрбээр намдаа 100 сая төгрөгөө тушаасан бөгөөд МАН-ын даргын эсрэг хүч үзэхээ мэдэгджээ. Энэ талаараа телевизэд ярилцлага өгөхдөө УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж, У.Хүрэлсүхийн эсрэг өрсөлдөнө.

Урьд нь түүнд шанаадуулсныхаа хариуг авна гэв.

2012 оны наймдугаар сард АН олон суудал авч, засгийн эрхэнд гарсны дараа Г.Баярсайхан, У.Хүрэлсүх нар чуулганы танхимл муудалцаж, улмаар заамдалцаж, У.Хүрэлсүх түүнд шанаа өгсөн байдаг. Энэ талаар У.Хүрэлсүх тухайн үед тайлбарлахдаа “Г.Баярсайхан гишүүн дээр очоод “Чи үгээ бодож хэл” гэсэн чинь өмнөөс салаавч үзүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр. Тэгэхээр нь би “Хоёулаа эр хүн шиг ярилцаад учир байдлаа ойлголцоё, чуулганы танхимаас гараад ир” гэсэн. Тэгээд бид хоёр гарсан, гарангуут л юу юуны туханд хүрэлгүй шууд намайг заамдаж аваад боосон. Цамцны товч тасдсан. Цэргийн сургууль төгссөн, эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүн жирийн нэг бацаанд заамдуулаад, боолгож унаад байх нь хаашаа юм. Өөрийнх нь хийсэн боолтны эсрэг хариу арга хэмжээ л авсан. Тэрэн дээр нэг их гоншигноод байх юу байх вэ” гэсэн бий.

Харин Г.Баярсайхан “шүүхэд хандана” гэж байсан нь “түүх” болон үлджээ. МАН-ын даргыг амалж аваад, шанаадуулсныхаа хариуг авах санаатай байгаа Г.Баярсайханы ярилцлагыг сонссон хүмүүс ахиад У.Хүрэлсүхэд нам шанаадуулах вий гэж хошигнож байгаа билээ. Ямар ч байсан улсын нэгдүгээрт бичигдэж байгаа рейтингтэй хүнийг амалж яваад байгаа Г.Баярсайхан У.Хүрэлсүхийг хэрхэн “шанаадах”-ыг нь харж л сууя.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!