Улсын онцгой комиссын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах, Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байгаа юм.
Хуралдаанаар тавдугаар сарын 31-нийг дуустал “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг сунгалаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, тогтоосон байсан юм. Энэ хугацаа Пүрэв гаригт дуусгавар болох байсан учраас ийнхүү өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа.