2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮРiPEN Plus“The Hu”хамтлаг Австралиас эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

“The Hu”хамтлаг Австралиас эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

Дэлхийд Монголыг, монгол рок хөгжмийг таниулж яваа  “The Hu” хамтлаг эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Тэд  шинэ коронавирусийн тархалтаас болж Австрали улсад хөл хорионд ороод хоёр сар болж байгаа аж. Тэд Австралид аялан тоглолт хийж яваад нутаг буцах гэсэн боловч Монгол Улс гуравдугаар сарын 28 хүртэл бүх гадаад нислэгээ зогсоосон учраас ирэх боломжгүй болсон байна. Хамтлагийнхан Сидней хотын ойролцоох “Airbnb” сүлжээний хямд байранд байрлаж байгаа тухайгаа “Billboard” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

“The Hu” Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбоо барьж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо очих хүсэлтээ өгсөн гэнэ. Тус хамтлаг 2020 онд нэлээд олон улсад, тодруулбал Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!