2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРДэлхийТусламжийн хоёрдох ээлжийн бараа хилээр нэвтэрчээ

Тусламжийн хоёрдох ээлжийн бараа хилээр нэвтэрчээ

БНХАУ-ын Өвөр Монголоос манай улсад цар тахлаас сэргийлэх хоёрдох ээлжийн эд барааг Эрээн хотын хилийн боомтоор шуурхай шалган нэвтрүүлжээ. Эрээн хотын хилийн хяналт шалгалтын газар ногоон гарц ажиллуулж, аравхан минутад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлсэн байна.

“Дуслыг хураавал далай” гэдэгчлэн, Хятад улсад тахлын байдал хүнд хэцүү байх үед Монгол Улсын төр засаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийт Хятад улсад халуун гараа сунган, туслалцаа дэмжлэг үзүүлснийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй юм. Монгол Улсад “Ковид-19”-ийн халдвар авсан 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тахлын эсрэг чухал үе шатанд байхад хариу туслалцаа үзүүлж байгаа юм.

Энэ сарын 4-нд Өвөр Монголын өөртөө засах орон Монгол Улсад 1000 ширхэг хамгаалалтын хувцас, 105 мянган эмчилгээний зориулалттай амны хаалт, 500 литр спирт, ариутгалын бодис зэрэг эхний ээлжийн хамгаалалтын бодис хандивласан бол энэ удаа түргэн тусламжийн машин, амьсгалын аппарат, хяналтын аппарат, N95 амны хаалт зэрэг 2.26 сая юанийн тусламжийн эд бодис хандивлаж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!