Тураг ядрахаараа уулаа, хүн ядрахаараа нутгаа барааддаг гэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа Ө.Шижирт шилжүүлснээр З.Энхболд төрхөмдөө буцаж, С.Эрдэнийг бараадсан. Түүнийг АН-ын даргын ахлах зөвлөх болоход нь намынхан нь тааламжгүй хүлээн авсан.
Хэдийгээр З.Энхболд УИХ-ын 2016 оны сонгуульд намаа ялагдуулснаа хүлээн зөвшөөрдөггүй ч түүнээс бол АН гудамжинд гарсан гэж намын жирийн гишүүд нь дүгнэдэг. Хэдий АН-ын тамгыг С.Эрдэнэ барьж байгаа ч өдгөө З.Энхболд түүнийг далдаас удирдаж буйг намын ахмад, залуу гишүүд нь шүүмжилж байна. Энэ талаар Э.Бат-Үүл твиттертээ АН-ын залуус “жинхэнэ намын дарга” З.Энхболдыг зайлуулах хэрэгтэй! З.Энхболд, Алтанхуяг бид мэт нь одоо болсон, зайгаа залуустаа тавьж өгөөд ардчиллаа хамгаалах нийгмийн ажил хийх нь зөв! АН-ыг залуучууд л ялуулна. Тэдний урдуур орж саад хийх хэрэггүй. Мөн ч их хэлэх юм! гэж жиргэжээ.
Аль ч тойрог дээр түүний нэр тааруухан байгаа гэх бөгөөд З.Энхболдтой АН унаж мэдэх магадлал өндөр байна.