2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагЧ.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1 их наядаар тасрах эрсдэл бий

Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1 их наядаар тасрах эрсдэл бий

Засгийн газрын /2020.02.19/ ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Нүүрс, газрын тос экспортлохын тулд БНХАУ-ын талтай ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ зэргээс эхлээд ярилцах зүйл их байна. Одоогийн байдлаар улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийм тоо гарч байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр байвал 1 их наяд төгрөгийн орлого дутах тооцоо байна.

Мөн татвар төлөх хугацааг 2 сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боллоо.

Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг төсвийн тодотголыг шууд хийчихдэггүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ямар нөхцөлд төсөв тодотгох вэ гэдгийг тодорхой заасан. Одоогоор төсөв тодотгох шаардлага байхгүй. Харин сайд нар,төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий.

ААН-үүдийн зээлийн хүүг царцаах тухайд энэ бол Монголбанкны эрхлэх асуудал. Арилжааны банкууд, ААН-үүдийн байгуулсан гэрээний дундуур Ч.Хүрэлбаатар орж болохгүй” гэдэг тайлбарыг өгөв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!